Саявтархан Аргументы и факты сонины уэбсайтаар сониучирхаад явж байхдаа ийм гарчигтай нэг жижигхэн өгүүлэл олж уншсан юм. Түүнийгээ товчоор нь орчуулан хүргэсү. Би хэлж байгаа биш, хүний тэгж бичсэнийг орчуулсан болохоороо гэнэ ээ гэж тодотгосон болно.
Эрдэмтэд Чингис хааны үндэс угсааг яг тогтоож гэнэ ээ. Украйны түүхч
Владимир Белинский гэдэг хүн Чингис хаан монгол биш, казах хүн байсан гэж гэнэ.
Энэ
хүн бараг бүх насаараа Чингис хааны үйл хэргийг судалж байгаа юм байх аа.
Тэгээд Чингис хааны ирээдүйн их эзэнт улсын гол цөм болсон овог аймгууд нь
хиад, хэрэйд, найман, мэргэдүүд гэсэн түрэг овог аймгууд байсан. Есүхэй хиад, Чингисийн
Бөртэ хатан хонгирад овогтон байсан. Чингисийн 4 хөвгүүн түрэг нэртэй байсан
гэнэ ээ.
Монголчуудад хаан цол гэж байгаагүй, түрэг нэр ч өгдөггүй байсан. Хааны
бичиг хэргийг түрэг хэлээр явуулдаг байсан. Цагаан эсгий дэвсэх, их
хуралдайгаар сонгодог нь хасгийн уламжлал. Чингис хааны жинхэнэ нэр нь хасгаар
бол Темиршин гэдэг байсан гэнэ.
Чингис хааныг дорно зүг их аян дайнаа эхлүүлэх үед Чингис хааны засаглалыг
бүх түрэг овог аймгууд хүлээн зөвшөөрсөн байсан учраас Казахстаны нутаг дэвсгэр
дээр нүүдэлчидтэй ямар ч тулаан болоогүй. Найман болон бусад казах овог аймгууд
Чингисийн эзэнт гүрэн байгуулагдаж эхлэх үеэс л бүрэлдэхүүнд нь орсон. Тиймээс
дорно зүгт хийх аян дайн нь Хорезмын засаглалыг хүлээн зөвшөөрч байсан хотуудыг
бүслэн дайтахаас эхэлсэн гэнэ ээ.
Оросын түүхч Мурад Ажи мөн энэ санааг дэмждэг. Түүний үзэж буйгаар бол,
Чингис хаан бол Алтайн нуруу хавийн түрэг нүүдэлчдийн төлөөлөл гэнэ. Хятад руу
дайлаар мордохын өмнө, Чингис хааны захиргаан дор монгол овог аймгууд нэгдсэн
байсан гэж энэ судлаач үздэг гэнэ.
Энэ 2 эрдэмтний онолыг бататгаж байгаа өөр нэг баримт гэвэл Чингис хааны
эзэнт улсын үед цутгаж хэвлэсэн зоосон тэмдэгтүүд дээр ихэвчлэн түрэг хэлээр
бичсэн үг байдаг бөгөөд тэдний ихэнх нь казах гэсэн бичиг байдаг гэж байна шүү.
Balashov.com.ua; 24.kz/ru/news
19555
Дээрх хоёр сайтаас авсан мэдээлэл дээрээ үндэслээд aif шинэ сэргэг, сонирхолтой мэдээлэл гэж үзэж, нийтэлсэн бололтой юм.
Тэгтэл үүнийгээ зүгээр л сонирхолтой мэдээлэл, бидний бодож санадгаас бас өөр бодолтой хүмүүс байдаг юм байна гэсэн утгаар нийтлүүлчих гээд бардаггүй. Монголын бүх хэвлэл мэдээлэл дандаа эзэнтэй, эзнийхээ зөвшөөрснөөс өөр мэдээ материал гаргадаггүй, эзэд нь их хартай, хаанаас хэний ямар бууны нохой гарч ирээд, яаж сүйдлэх гэж байна гэсэн бөөн түгшүүр, хардлага дунд байдаг юм байна. Би хувьдаа жинхэнэ эрх чөлөө гэж хүндэлж явдаг, сэтгэгдэл бичдэг мянган тэмдэгтийн зай хүртэл хяналттай, хоригтой юм байна. Уг нь би зохион байгуулалттай, ямар ч хорлон сүйтгэх ажиллагаа явуулаагүй, явуулахыг ч оролдоогүй, зүгээр л ингэж боддог өөр бусад хүмүүс бас байдаг юм байна шүү гэж л бусдад сонирхуулах гэсэн юм шүү дээ.
За, за, тэр яах вэ. Өнгөрсөн явдал. За, тэгээд, хамгийн сонирхолтой нь сээгий буюу сэтгэгдлийн хэсэг. Хэн гэдэг хүн ямар сэтгэгдэл бичсэнийг зүгээр л нэрийг нь бичээд, сэтгэгдлийг нь бичээд явчихъя.
Акма: Шынгыс хаан
– яг бол Шыгыс хаан гэсэн үгийг Дорнын хаан гэж орчуулж болно. Энэ нь хаган буюу эзэн богд гэсэн үгний
арай товчилсон хувилбар юм. Темиршын бол Чингис
хааны жинхэнэ, зөв нэр. Хатаасан болд төмөр эс бөгөөс ган төмөр гэсэн үг юм.
Хамгийн гол нь түүний нэр зан чанар, хувь заяаг тодорхойлж байсан юм. Чингис
хааныг цагаан эсгий дээр залан, хаан ширээнд нь суулгасан байдаг. Энэ ёс заншил
зөвхөн казахуудын дунд л байдаг. Бас нэг гол зүйл бол түүний армийн
бүрэлдэхүүнд керей,
найманы, коныраты, аргыны, уаки, жалайыры гээд дандаа казах овог аймгууд тулалдаж
байдаг байсан байгаа юм. Яахав, зарим нэг монгол овог аймгууд байсан л даа.
Тэгэхдээ тэд ихэнхдээ хөлсний цэргүүд байсан. Богатырь
гэсэн үг бол бахадур, бүр товчоор
бол батыр гэсэн үг юм. Орос хэлний хозяин гэсэн үг ч гэсэн кожайын гэсэн ази үгнээс гаралтай.
Боолуудаас кожайын (эзэн) чинь хэн бэ
гэж асуудаг байсан.
Қожырбайұлы Мұхамбеткәрім: Чингис хаан бол
үнэхээр казах хүн байсан. Үүнийг мангист овгийнхон хэдэн зуун жилийн өмнөөс
мэддэг л байсан. Мангистуудын дээд овгийнхны угийн бичигт Хиад нь Кият (Киян) относится к роду Мунал (Монгол) - Келимберди -
Адай - 12 Ата Байулы - Алшын (Бекарыс) – Казах овогт хамаарна гэсэн байдаг юм.
Qazaq: Чингис хаан казах хүн байсан гэдгийг бүгд л бүр эртнээс мэддэг л байсан ш
дээ. Зүгээр л тийм гээд хэлчихэх тийм үүх түүх хэрэггүй л байсан байхгүй юу.. За, одоо ч гэсэн дээ, ийм яриа гарвал дургүйцэх хүн захаас аваад л гарна ш
дээ. Би манай хөршүүдийг хэлж байна л даа.